|

Твиттерийг удирдах Линда Яккарино гэж хэн бэ

Твиттерийг удирдах Линда Яккарино гэж хэн бэ

 

Твиттерийн гүйцэтгэх захирал Линда Яккарино томилогдоно гэдгийг Элон Маск мэдэгдсэн билээ.  Гэхдээ Линда Яккарино баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаатай хамтран ажиллаж, платформ дээрх бизнесийн үйл ажиллагааг удирдана гэж мэдэгдсэнийхээ дараа шүүмжлэлийн бай болоод байна. Өмнө нь "NBCUniversal”-ийн зар сурталчилгааны борлуулалтын салбарыг удирдаж байсан Яккарино нь Дэлхийн эдийн засгийн форумын ажлын хэсгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр баасан гарагт NBC-ийн албан тушаалаасаа огцорсон байна.  Маск арваннэгдүгээр сард Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсныхаа дараа сурталчилгааны зөвлөлтэй нэг удаа уулзсан гэж мэдээлж байсан ч түүнээс хойш бүлгээ дахин хуралдуулаагүй байна. Твиттер нь агуулгыг зохицуулах бодлогыг сулруулснаас болж олон сурталчлагчдаа алдсан юм. Харин Линда Яккариног гүйцэтгэх захирлын албан тушаалд тавьснаар уг алдагдлаа нөхнө гэж бодож байгаа бололтой. Учир нь, "Turner Entertainment” компанид 15 жил ажилласныхаа дараа Яккарино 2011 онд NBCU-д орж байжээ. Тэрбээр тус байгууллагын зар сурталчилгааны бизнесийг дижитал эринд амжилттай шилжүүлсэн гавьяатай хүн гэгддэг.

https://www.rt.com/news/576229-linda-yaccarino-musk-twitter-wef/