|

Ахмадуудаа горьдох хэрэггүй шүү

Ахмадуудаа горьдох хэрэггүй шүү

 

Ахмадуудад хэт их горьдлого төрүүлчхэж. Тэд 7 дугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээж суугаа. Гэхдээ 1 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг нөхдөд хүлээлт үүсээгүй. Чухамдаа бол хамгийн бага буюу 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй  ахмадуудад л энэ хүлээлт бий болчхоод байгаа юм. 

Учир нь зарим хэвлэл мэдээллээр тэтгэврийг ингэж нэмнэ гэх зэргээр олныг хошууруулсан баахан мэдээлэл цацсан. Харин албан тушаалтнууд "10 хувь нэмнэ” гэдгээс өөрийг амнаасаа унагаагүй.

Нэмэгдлийн талаар мэдээлэл цацсан хэвлэлүүд, албан тушаалтны "10 хувь”  хоёрын алинд нь итгэхээ ч мэдэхгүй  ч ходоодныхоо мухарт бол  хэвлэлийн мэдээ үнэн байгаасай гэж бараг л залбирч байгаа.

Уг нь цалин тэтгэвэр багатай иргэдээ анхаарч цалин тэтгэврийн хэмжээг нь тэгшитгэх маягийн юм хэлж байсан ч хэвлэлүүдийн мэдээлэл үнэн бол 2 саяын тэтгэвэртэй  ахмадын тэтгэвэр 2 сая 200 мянган төгрөг болж нэмэгдэхээр байгаа юм.

Харин ахмадууд үүнд эмзэглэж байгаа. Яагаад гэж үү...?

Яагаад гэвэл Дорж улсад 31 жил ажиллаж сая тэтгэврийн нас нь болж гавьяаныхаа амралтанд суусан. Тэр 31 жил тасралтгүй ажилласан ч өнөөдөр 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Харин Дондог улсад 13 жил ажилласан ч  НД-ын "Нөхөн төлөлт”-ийг сүүлийн 5 жил  сайн буюу сардаа 150 мянган төгрөгийг сайн дураараа төлж байсан учраас  тэтгэвэр нь 1 сая 200 мянган төгрөгөөр тогтоогдсон байх жишээтэй.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тэтгэвэр ингэж нэмэгдэж байгаа

д/д

Тэтгэврийн хэмжээ

Хүний тоо

Одооны дундаж тэтгэвэр

Нэмэгдсэн тэтгэвэр

Зөрүү

1

500.000

56910

500.000

626.2

126.2

2

500.001

34054

544.60

777.3

232.7

3

600.001

21934

644.5

887.6

243.1

4

700.001

14795

746.5

971.4

224.9

5

800.001

17818

888.2

1095.1

206.9

6

1.000.001

8352

1.087.1

1.292.7

205.6

7

1.200.001

4003

1.289.1

1.486.0

196.9

8

1.404.001

2981

1.588.2

1.762.3

174.1

9

1.920.001

509

2.090.7

2.240.4

149.7

10

2.400.001

42

2.612.0

2.814.6

202.6

Эндээс харахад улс орныхоо бүтээн байгуулалтад тэр тумсаа барилгын салбарт гар бие оролцож явсан Дорж гомдолтой байх нь аргагүй.

Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн байдлаар хандаж байгаа нь үнэндээ хамгийн бага тэтгэвэртэй ахмадуудын голыг гонсойлгож байна.

Товчхондоо бол хамгийн бага буюу 500.000, 500.001 төгрөгийн тэтгэвэр авч өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байгаа ахмадуудад гэхэд л ялгавартай хандаж нэгэнд нь 126.2, нөгөөд нь 232.7 төгрөг нэмж байх жишээтэй. Мөн өндөр тэтгэвэртэй ядуу зүдүү, дутуу гутуугийн зовлонг үл мэдэх ахмадуудад 200.2 мянган төгрөг нэмж  байгаа нь тэгээд шударга ёс уу,  эрх баригчид аа.