|

Танагтай бураарай, халуунд харвуулчхав, гишүүд ээ

Танагтай бураарай, халуунд харвуулчхав, гишүүд ээ

 

"ХНХЯН-ыхан зөв ойлголт өгөх хэрэгтэй. Тэр 161 мянган хүний материал байхгүй учраас тэтгэвэр нь нэмэгдэхгүй гэсэн ойлголт яваад байна. Гишүүд ингэж яриад байх юм...

Итгэлцүүр хэрэглээд тэтгэвэр нэмэгдэхгүй иргэд  яагаад байх вэ гэхээр нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр бага байна гэж олон жил ярьсаар байгаад авч байсан цалин, шимтгэл төлж байсан цалингаас нь хамааралгүй тэтгэврийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил гэхэд бид 2 дахин нэмсэн...” гэж Эрүүл мэндийн  сайд хэлэв. Тэтгэврийг 2 дахин нэмсэн түүхийг үзээд өгье ч байхгүй шүү. Тэр тусмаа өнгөрсөн жил бол бүр 2 дахин нэмээгүй...

Халуунд дэмий юм ярьж байж  ахмадуудыг харвуулчхав, явуулчхав. Ер нь тэгээд төр түшилцэж байгаа эрхмүүд амныхаа зоргоор, санаснаараа ярьж хэлж болдог гэсэн УЖИГ ойлголтоосоо салж, дипломат ёс жаягт бага ч гэсэн суралцах хэрэгтэй.

Сүүлийн үед харж байхад гишүүд зах замбараагүй ярьдаг болж. Гудамжны яриа  төрийн хар хүний яриа гэдэг тэс өөр. Тэгээд ч  ТАВ ГЭЗЭГГҮЙ болохоос та нөхөд чинь ТӨРИЙН ХАР ХҮН гэдгээ бүү умарт.