|

Г.Эрдэнэбилэг, Ж.Сэнгэдорж нар өрсөлдөнө

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг "Академи Авардс” наадам ирэх сард болно. Наадамд өрсөлдөх кино бүтээлийн бүртгэл энэ сарын 25-нд дуусч шалгаруулалтын үзлэг эхэлжээ.


 Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Энэ жилийн наадамд нийтдээ уран сайхны 17 кино, баримтат 2 кино, богино хэмжээний 3 кино өрсөлдөж буй аж. Эдгээрээс "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" зэрэг кино бүтээл хамгийн олон төрөлд нэр дэвшиж байгаа юм байна.

Энэ жилийн наадмын "Шилдэг найруулагч” номинацид

  • У.Уранчимэг -  "Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор
  • Ж.Сэнгэдорж -  "Босуул”, "Lovers” уран сайхны киногоор
  • Ш.Доржсүрэн – "Элэг нэгтэн” уран сайхны киногоор
  • С.Баттулга – "Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор
  • Б.Жаргалсайхан – "Содура” уран сайхны киногоор
  • Ө.Алтансэрээ – "Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор
  • Г.Эрдэнэбилэг – "Үргээлэг II” уран сайхны киногоор
  • Б.Тулгаа – "6 дахь хүсэл” уран сайхны киногоор
  • Э.Оргил – "Муу нүүрт” уран сайхны киногоор
  • А.Батбаатар "Зангараг” уран сайхны киногоор  тус тус өрсөлдөхөөр нэр дэвшээд буй юм байна.
  •  

Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага багтаж буйгаар онцлог аж.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу