|

Автобусны буудлыг орон нутгийн өмчид хүлээлгэн өгөв

Автобусны буудлыг орон нутгийн өмчид хүлээлгэн өгөв

Худалдаа хөгжлийн банкны хамт олон 25 жилийн ойн баяраа угтаж Дархан хотод бүтээлч ажлыг өрнүүлэхээр болсон. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн нийтийн тээвэр болон хотын өнгө үзэмжинд хувь нэмэр оруулахуйц автобусны буудлыг байгуулж ашиглалтад оруулсан байна.

Нийт 10 байршилд автобусны буудлыг шөнийн гэрэлтүүлгийн хамт ашиглалтад оруулж / 2015.11.05 /- ны өдөр орон нутгийн өмчид шилжүүллээ. Сүүдрэвч сандал бүхий нэг автобусны буудлыг 4,5 сая төгрөг буюу нийт 45 сая төгрөгөөр байгуулж хотын удирдлагууд болон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх ёслол болов.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат : "Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан хотын үзэмжид өнгө нэмсэн бүтээн байгуулалт " хийсэн Худалдаа хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлж цаашид хувийн хэвшлийн байгууллагууд Дархан хотдоо бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхийг уриалав.