|

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо Дарга Г.Соёлмаа хууль бус шийдвэрийнхээ төлөө давж, нэхэмжлэл гаргах уу

 

Аймгийн ИТХурлын сонгуулийн 3 дугаар тойрогт Дархан-Уул аймгийн МАНамаас нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, 15 дугаар тойрогт нэр дэвшигч З.Бадрал, 17 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Азжаргал, 19 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Насанбат, 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч дэвшигч О.Энхзаяа,15 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Ганбат,19 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Ганзориг нарын долоон хүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг анхан шатны шүүх сэргээж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгоод байна.

Аймгийн Сонгуулийн хороо хэдийгээр холбогдох хуулийн дагуу давж, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа хэдий ч "Сонгуулийн хууль”-ийн 115.3-д "Нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн шүүгч ХЭРЭГ   ҮҮСГЭХ ЭСЭХ асуудлыг нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж хуульчилсанаас харахад Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус тогтоолуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шатны шүүх хүлээн авч хэрэг үүсгэх эсэх нь бас л эргэлзээтэй.

Сонгуулийн хороо давж, нэхэмжлэл гаргалаа гэхэд тус хуулийн 115.8-д "Энэ хуульд заасан маргааны тухайд нэхэмжлэлийг хүлээн авахаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй” гэж заасан тул дараагийн шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэх эсэх асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх хүртэл анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй үйлчилнэ.

Иймд "Сонгуулийн тухай хууль”-ийн 157.10-д "Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно”гэж хуульчилагдсаны дагуу анхан шатны шүүхээр нэр дэвших эрх нь сэргээгдсэн эдгээр долоон иргэн 2016 оны 06-сарын 07-ны өдөр бусад нэр дэвшигчтэй зэрэг нэр дэвшигчийн үнэмлэхээ авах эрх нь хуулиар хангагдсан байна.

Мөн "Сонгуулийн төв байгууллагын тухай” хуулийн 7.3.4-д "сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол болон сонгуулийн асуудлаар гаргасан бусад өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх, хэрэв хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасныг үндэслэн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны ХЭТ НЭГ ТАЛыг барьсан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд 2016 оны 06-сарын 03-ны өдөр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос "Гомдол шийдвэрлүүлэх тухай” 1/382 тоот албан бичгийг хүргүүлжээ.
13407711_1055170717890325_557966168_n