|

Хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

Дархан сумын 1 дүгээр багийн иргэн Пүрэвдорж овогтой Наранхүү нь БНСУ-д 120 сая төгрөгийн өртөгтэй нуруу нугасны мэс засалд орохоор болсон тул аймгийн Нийгмийн Хөгжлийн Хэлтсээс Төрийн болон ТББ-даас түүний эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хандив өгөхийг хүссэн байна.

 MG 9688Энэхүү хүсэлтийг Хаанчлалын Дархан Түншлэл ТББ хүлээн авч өнгөрсөн 14 хоногийн турш гишүүдийнхээ дунд хандивын аян өрнүүлжээ. Сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар цугларсан 551.400 төгрөгийг өнөөдөр /2016.06.08/ тус ТББ-ийн тэргүүн С.Энхтайван НХХ-ийн мэргэжилтэн Мөнхсүрэнгийн хамт П.Наранхүүгийн ээж болох Х.Батаа гуайд гардуулан өглөө.

Та бүхнийг тус хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны өнөөдрийн хандивлах сэтгэлийн дэм, маргаашийн гэрэлт ирээдүйг гийгүүлэх болно.