|

ДАРХАНЫ НЭГ “ДОШНЫ” 3 ӨРСӨЛДӨГЧ

 

УИХ-ын 44-р тойрог буюу Дархан-Уул аймагт хамгийн сонирхолтой учраа таараад байна. 

Юу гэхээр, Ардчилсан намаас Намсрайн Мөнхдаш, МАН-аас Болдын Жавхлан, МАХН-аас Жамъяанхорлоогийн Сүхбаатар нарын дунд "жинхэнэ халз тулаан” болох гэж байна. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу, үе тэнгийн гурван залуу "үзэж тарах” нь. Хамгийн хачирхалтай нь Мөнхдаш, Жавхлан, Сүхбаатар нар Шинэ Дарханы нэг "дошны” хүүхдүүд. Мөнхдаш Жавхлан нар хуучин хорооллын 22-р байранд амьдардаг, хамтдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглож өссөн аж. Харин Сүхбаатар, Жавхлан нар нэг сургуулийн нэг төгсөлтийн хүүхдүүд. Тэгвэл одоо нэг хорооллын 3 хүү эрийн цээнд хүрч, төр түшилцэх хэмжээнд хүрчээ. Нутаг нь ч, хороолол нь ч, байр нь, бас сургууль нь холбоотой бизнесмэн, эдийн засагч, эрхзүйч 3 залуу нэг тойрогтөрсөлдөхөөр тус тусын сурталчилгаагаа эхлүүлээд байна. Дарханыхан тэр дундаа бага байсан үеийг нь мэддэг байрныхан нь аль хүүгээ дэмжихээ мэдэхгүй сэтгэл хоёрдож байгаа сурагтай. Сонирхолтой сонголт болох нь дээ.