|

“Хакүхо сан”-гаас түргэн тусламжийн 4 автомашин хандивлав

 

"Хакүхо сан”-гаас Төв аймгийн Эрдэнэсант сум болон Архангай, Өвөрхангай аймагт яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон 4 автомашин хандивлажээ. Тус түргэн тусламжийн автомашин замд явж байхдаа зарим яаралтай эмчилгээг хийж өвчтөнд анхны тусламж үзүүлэх боломж бүхий тоног төхөөрөмжтэй гэдгээрээ онцлог аж. Мөн "Тоёота мотор” корпорацийнхан эдгээр хандивласан автомашины засвар үйлчилгээг хариуцах юм байна. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд амжилттай барилдан тэргүүлэгчдийн эгнээнд өрсөлдөж буй.

Д.Заяа