|

Монгол Улсын Цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн медалиар шагнуулжээ

Монгол Улсын Цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн медалиар шагнуулжээ

 

Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдөр "НАТО”-гийн медалиар шагнуулжээ.

Монгол Улсын Цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн медалиар шагнуулжээ

 

Уг арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч бригадын генерал Айн Томас, баазын орлогч дарга дэд хурандаа Рэйн Сигрейвис зэрэг хүндэт зочид уригдан оролцож, цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НАТО-гийн медалийг гардуулан өгсөн байна.

Монгол Улсын Цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн медалиар шагнуулжээ

 

Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд нь баазын удирдлага болон хүндэт зочдод цэргийн багийн бие бүрэлдэхүүний бэлтгэсэн урлагийн болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхуулжээ.

Монгол Улсын Цэргийн багийн бие бүрэлдэхүүн НАТО-гийн медалиар шагнуулжээ

 

 Д.Од