|

Маргаашнаас ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Маргаашнаас ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

 

Маргаашнаастөвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантайбороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Түүнчлэн маргаашнаас нутгийн баруун хэсгээр, 27-нд төв,зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

Д.Од