|

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 22. Ангараг гараг. Шийдэм одтой, Долоон улаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

Барилдлага:Хүчин төгсөх

Шүтэн барилдлага:Мунхрахуй

Суудал:Уул

Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

* *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Сонирхолтой ноцтой зөрчлөөс болж хамтарсан төсөл эхлэхэд саад тотгор учирч болзошгүй. Таны саналыг хайнга, эсвэл эсэргүүцэн хүлээн авна. Урьдын гэрээ хэлэлцээрээ бүү зөрч. Хуумгай шийдвэр бодлогогүй алхамд хүргэнэ. Та хүний итгэлийг хэдий чинээ дааж чадна түүнээс төдий чинээ хүндлэл ирэх болно гэдгийг санах хэрэгтэй.

 


ҮХЭР (4/20-5/20)

Хайр сэтгэлийн охин тэнгэр, дур хүслийн бурхан диваажинд хамт байгаа тул хайр сэтгэлийн асуудал тодорхой бус байна. Хайртынхаа хэрэгцээ шаардлагад зохицох тийм ч амаргүй. Эрч хүчээ алдахгүйн тулд бясалгалын хичээлд сууж эхэл. Өөрийгөө хайрла, тэгснээр бусдыг ч бас хайрлана. Таныг ашиглахыг оролддог хүмүүсээс зайгаа барь. Ойр дотны найз нөхөд, хамт ажиллагсад танаас мөнгө зээлэхийг хүсвэл татгалз.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өдрийн эхээр хувийн амьдралынхаа чухал асуудлыг шийдвэрлэхийг танаас шаардана. Эерэг ба сөрөг ноцтой өөрчлөлтүүд гарах бололтой. Та хамтрагчтайгаа харьцаагаа бүр мөсөн тасална эсвэл эв найртай баяр баясгалантай болцгооно. Хамаатнуудад тань таны туслалцаа хэрэгтэй байна. Бүх зүйлд өөрийнхөөрөө зүтгэх нь асуудлыг шийдэх арга биш гэдгийг санаарай. Зүүд үнэн байна, биелэхийг нь хүлээ.


МЭЛХИЙ (6/22-7/22)

Өнөөдөр та өр зээлээ төлөх, хүний итгэлийг олох өдөр. Магадгүй ээждээ төрүүлж өгсөнд нь баярлаж болно. Харин өдрийн хагасаас эхлэн таны сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй байх бөгөөд та үүний учрыг өөрөө ч олохгүй байна. Үдээс хойш нийгэмд байр сууриа амархан олдог гайхамшигт чанараа олонд харуулж чадна. Дурын санаачлага, алсын хараатай байдлыг тань удирдлагууд чинь нааштайгаар хүлээн авах бөгөөд үүнд та сэтгэл ханамжтай байна.


АРСЛАН (7/23-8/22)

Хувь заяа таны болон таны сонгосон замын зөв эсэхийг дахин шалгах өдөр. Эрүүл мэндэд аюултай өдөр болно. Осолд орох, зүрхний шигдээс болох, гэмтэл авах магадлалтай. Ажил хэрэгтээ үсрэлт гаргахад тохиромжгүй. Амжилтанд хүрэх нөхцөл байдал бүрдээгүй байна.

 


ОХИН (8/23-9/22)

Санхүүгийн хязгаарлагдмал байдал эсвэл төлөвлөгдөөгүй зарцуулалт таны төсөвт нөлөөлнө. Даргадаа цалингаа нэмэгдүүлэх хүсэлт тавьбал эерэг хариу авах болно. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд үйлчилгээнийхээ нэг цагийн хөлс, үнийг нэмэгдүүлэх ээлтэй цаг. Хайрт чинь таныг цуг амьдрахыг ч юм уу эсвэл зарим нэг амлалт өгөхийг шаардах байх. Энэ нь одоогийн оддын төлөв байдлаас харахад эрсдэлтэй алхам юм. Хэрэв та хос хоёрын нэг бол хамтран амьдрагчтайгаа санал зөрөлдсөнөөс болж романтик байдал дуусгавар болж магад.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Хүч шаардсан өдөр. Өнөөдөр cap эрүүл мэндийн тань хэсгийг орхин бусад хэсэг рүү шилжиж байна. Өөрийн эрүүл мэндэд нэг их санаа зовохгүй байгаа бол анхаарлаа бусдад хэрхэн туслахад хандуул. Та өөрөөс тань ямар нэгэн үйлчилгээ шаардсан нөхцөл байдалд байх болно. Өөрөөр хэлбэл хэн нэгэн танаас ямар нэгэн зүйлийг хүсч буй мэт санагдах болно гэсэн үг. Туйлдахаасаа өмнө амрах цаг завыг өөртөө гаргаж дотроо байгаа дарамтыг гарга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)

Мэдээллийг олж авч шинэ өвөрмөц санаанууд гаргах чадвартай байна. Ирээдүйн амжилтад хүргэх нууц түлхүүрийг гартаа чанга атга. Харин үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно. Шинжлэх ухаан, гар урлал, халамж, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд таатай өдөр байна. Ихэнх хүмүүс ирээдүйг таах чадвартай байна. Зөрүүдлэх мөн болгоомжтой байх нь энэ өдрийн аюул байх болно.


НУМ (11/22-12/21)

Ажил болоод эрүүл мэнд таны өөртөө тавих анхаарлын тэргүүнд байх болно. Зөв хоолны зарчим баримтлах нь маш сонирхолтой байх болно. Массаж зэрэг өөрийн алжаал ядаргааг тайлахад тустай зүйлсийн хэрхэн хийх арга барилыг эзэмш. Үүрэг хариуцлагаа үл ухамсарлах болоод үүнийг хойшлуулах нь эцэст нь танаас маш их анхаарал шаардах болно. Үүрэг хариуцлагаа маргааш хүртэл хойшлуулах талаар бодсоны хэрэггүй. Сарны нөлөөгөөр хэн нэгэн таныг хайрлаж анхаарал халамж тавих болно.


МАТАР (12/22-1/19)

Эрч хүчтэй өдөр. Ямар ч асуудал үүссэн та амжилтад хүч чадна. Ажил хайгчид ярилцлагад орон, ажлаа хүлээн авна. Бизнес хэвийн явагдаж, танд илүү их орлогыг авчирна. Гэвч та санхүүгээ цэгцэл. Таны амьдралын хэв загвар, орлогод нийцэх гэр бүлийн төсөв зохиох нь урагш алхахад тань тусална. Гэр орноо цэвэрлэн, бичиг цаасаа цэгцлэх нь чухал. Ханьдаа хайрын бэлэг барина. Бэлгийн үнэ чухал үүрэгтэй бус гэдгийг сана. Тансаг үдшийн зоог, хайрын захиа юунаас ч илүү ихийг хэлж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Аз жаргалтай өдөр. Өдрийн эхэнд үр дүнд хүрнэ гэдэг хэцүү ч чадах чинээгээрээ хичээ. Сэтгэлээр унах ямар ч хэрэг байхгүй. Оролдлогуудад тань саад учруулж байсан юм бүхэн зайгаа тавьж өгөн ажил тань гайхалтай төгсгөлтэй байх болно. Хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа хандуул. Аяллын компанид удирдах албан тушаалтнаар ажиллах боломж олдоно. Сэтгэлгээг тань хөгжүүлэх бүхий л үйл ажиллагаа хөгжилтэй байх болно. Гэвч хөгжилтэй байх нь таны хийх ёстой ажлыг дуусгаж чадахгүй гэдгийг анхаар.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таныг хайртай хүнээ алдах нь гэсэн шалтгаангүй айдас эзэмдэнэ. Өөрийн айдаснаас болж бид өөртөө гай зовлон дууддаг гэдгийг сана. Бүх зүйл сайн сайхан болно гэдгийг өөртөө байнга хэлж байх хэрэгтэй. Ингэснээр таныг зовлон биш жаргал үргэлжид дагаж амьдралыг та өөрөөр харах нөхцөл бүрдэнэ. Өөрийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлэхийг сануулж байна.