|

Ирэх оны “Алтан бөмбөрцөг”-ийг Жимми Фэллон хөтөлнө

 

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг ирэх онд Америкийн "Tonight” ярилцлагын шоуны хөтлөгч Жимми Фэллон хөтлөхөөр болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсандаа "2017 оны нэгдүгээр сард "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг хөтлөх болсондоо баяртай байна.

 

Тэр мөчийг сэтгэл догдлон хүлээж байна” хэмээн бичжээ. "Алтан бөмбөрцөг" шагнал гаруудах ёслол ирэх жил Беверли-Хиллс хотод болно.

Д.Бат