|

УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдана

УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдана

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 05-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:


Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан "А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан "Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан "В” танхимд тус тус болно.


 Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаанууд:

- Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас "В” танхимд;

- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Г” танхимд;

- Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "Г” танхимд.


 
zaluu.com