|

Альбрехт Дюрерийн сийлбэр 500 жилийн дараа олдов

Альбрехт Дюрерийн сийлбэр 500 жилийн дараа олдов

 

Дайны үеэр алга болсон урлагийн бүтээлүүдийн дунд Альбрехт Дюрерийн "Сахиусан тэнгэрт өргөмжлөгдсөн Мария" хэмээх 1520 оны үед бүтээсэн зэсэн сийлбэр багтаж байсан юм. Тэгвэл Английн "Guardian”сонины мэдээлж буйгаарэнэ бүтээл санамсаргүй байдлаар Францад олдсон гэнэ. Тодруулбал, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн цуглуулагч хуучин эд зүйлс худалддаг зах дээрээс энэхүү сэргэн мандалтын үеийн бүтээлийг хэдхэн еврогоор худалдаж авчээ. Тэрбээр уг сийлбэрийн ард талд Германы Штутгарт мужийн уран зургийн үзэсгэлэнгийн гол тамга байхыг олж хараад тус музейд хандивласан байна.

Үзэсгэлэнгийн мэргэжилтэн Анетте Франкенбергерын хэлж буйгаар бол тус сийлбэр олон арван жилийн турш цаасанд боодолтой байсан учраас маш сайн хадгалагдсан байсан гэнэ.

Д.Заяа