|

АТГ-ын дарга “Тэргүүн комиссар” цол олголоо

АТГ-ын дарга “Тэргүүн комиссар” цол олголоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд "Тэргүүн комиссар” цол олголоо. Ийм цолыг төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан хүнд олгодог ажээ.

Х.Энхжаргалд "Тэргүүн комиссар” олгох саналыг Авлигатай тэмцэх газраас санал болгожээ. Уг саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан байна. Зарлигт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан "Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд "Тэргүүн комиссар” зэрэг дэв олгосугай” хэмээжээ.

Уг журмын 2.4-т заасны дагуу "Тэргүүн комиссар” цолыг албан тушаалд томилогдсоноос нь хойш 45 хоногийн дотор олгох ёстой юм. Тэргүүн комиссарын зэрэг дэвийн нэмэгдлийг түүний албан тушаалын үндсэн цалингаас 35 хувиар нэмж олгох журамтай байна. Нэмэгдлийг цол олгосон шийдвэр гарсан өдрөөс эхлэн сар бүр тооцох.