|

Тагтнаас унах гэж байсан согтуу эмэгтэйг аварчээ

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц 8-173 тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /2016.08.08/ 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн зургаан албан хаагч цаг алдалгүй ажиллаж, иргэн С /30 настай, эмэгтэй/ -ийг аварсан байна. Тэрбээр согтуу тагтан  дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Од