|

Судалбар зургийн үзэсгэлэнг маргаашнаас үзэх боломжтой

Судалбар зургийн үзэсгэлэнг маргаашнаас үзэх боломжтой

 

Жил бүр наймдугаар сард уламжлал болон тогтсон нэгэн үзэсгэлэн бол судалбар зургийн үзэсгэлэн. Тэгвэл энэ жил "Этюд-2016” нэртэйгээр маргаашнаас эхлэн "Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна.Энэ үзэсгэлэн нь шууд байгаль дээр хийсэн судалбар зургуудаас бүрдэх бөгөөд тухайн үеийн байгалийн агшин, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, чадварыг тодхон харуулдгаараа онцлог юм. Үзэсгэлэнд нас насны уран бүтээлчдийн 60 орчим судалбар зураг байх бөгөөд үзэсгэлэнгээс Монгол орны үзэсгэлэнт байгалийг уран бүтээлч бүр өөрийн өнцгөөс өөр өөр дүрслэлээр зурсаныг харж болох гэнэ. Энэ нь нийт 14 хоногийн турш үргэлжлэх ажээ.

 

Д.Бат
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу