|

Пол Погба “Манчестер Юнайтед”-тай 5 жилийн гэрээ байгууллаа

 

Францын хагас хамгаалагч Пол Погба Италийн "Ювентус” клубээс гарч, Английн "Манчестер Юнайтед” клубтэй таван жилийн гэрээ байгуулжээ. Энэ гэрээний өртгийн талаарх мэдээллийг нууцалсан ч Их Британийн хэвлэл мэдээллийн байгууллагууд "Манчестер Юнайтед” клуб Погбаг 89 сая фунт стерлингээр худалдан авсан хэмээн таамаглаж буй гэнэ. 2013 онд Испанийн "Реал Мадрид” клуб Гарет Бэйлийг багтаа авахын тулд "Тоттенхэм”-д 85 сая фунт стерлинг төлж байжээ.Пол Погба "Би "Манчестер Юнайтед” клубд дахин нэгдэж байгаадаа баяртай байна. Энэ клуб миний зүрх сэтгэлд хоногшсон онцгой газар бөгөөд цаашид Жозе Моуриньотой хамтран ажиллах чин хүсэлтэй байна. "Ювентус” клубд тоглосон үеүд их гайхалтай байсан. Миний найзаа гэж боддог гайхалтай тамирчид энэ клубт тоглож, мартагдахааргүй дурсамжийг бий болгосон" гэв.

Д.Од