|

Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

Эртний эдлэл хулгайлсан этгээдийг саатуулжээ

 

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид сэжигтэй этгээдийг шалгахад 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч байжээ. Тэрбээр2016 оны долдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний таван дүр бүхий цутгамал таван ширхэг бурхан, Гүрэм дормын судар нэг ширхэг, Арван хангалын судар нэг ширхэгийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь гэмт этгээдийг барьжээ. Одоогоор түүнийг саатуулан, шалгаж байгаа юм байна.

Д.Сүрэн