|

Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тоглоно

Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тоглоно

 

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам долоо дахь өдрөө үргэлжилж буй. Тэгвэл эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдах юм. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Энэхүү тоглолт маргааш өглөөний 06.00 цагт болно.

Д.Бат