|

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр хэрэгжиж байна

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр хэрэгжиж байна

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нарын хамтарсан албан даалгавар гарч Дархан хотын тохижилт үйлчилгээний ажлыг хариуцдаг НААҮГ-ын ажилчид хотын нийтийн эзэмшил, төв зам, талбайн шарилжийн 85 хувийг цэвэрлэсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн бүс орчмын 50 метр газрын шарилжийг цэвэрлэхгүй байгаа бөгөөдНААҮГ-ын зам талбайн ажилчид орон сууцны хорооллын дундах хогийн ургамлыг цэвэрлэж эхэлжээ.

Харин аж ахуйн нэгж байгууллагууд,иргэд үндсэн хуульд заасан үүргээ ухамсарлаж хамтдаа шарилжаа цэвэрлэхийг уриалж байна гэж НААҮГ-ын инженер Д.Ханджав мэдэгдэв. Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд гарсан "Шарилжгүй Дархан” хөтөлбөр эхэлсэн нэг сарын хугацаанд НААҮГ-ын зам талбайн ажилчид уртасгасан цагаар ажиллаж хогийн ургамлыг цэвэрлэж байгаа гэнэ. Өнгөрсөн сараас эхэлсэн энэхүү ажил одоогийн байдлаар 85 хувьтай явж байгаа бөгөөд төв зам дагуу хадсан шарилжаа татан зайлуулжээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарим аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцожбайгаа аж.

Д.Бат