|

Женнифер Лопез Колумбын хар тамхины "Хатан хаан" болох нь

Женнифер Лопез Колумбын хар тамхины "Хатан хаан" болох нь

 

HBO телевиз1970-1980-аад ондАНУ руу хар тамхи нийлүүлдэг байсанГризеьдо Бланкогийн амьдралыг харуулсан уран сайхны кино хийхээр болжээ. Бланко кокайн хар тамхи хууль бусаар хил давуулах олон янзын арга сэдэж олсон бөгөөд кокайныг ч их хэмжээгээр болонжижиглэнгээр ч худалдаалдаг байсан юм. Тухайлбал,Бланкоүүний тулд дотуур хувцасны дэлгүүр нээж, тусгай нууц халаастай хослолуудыг зардаг байжээ.

Женнифер Лопез нэгэн ярилцлагадаа "Пабло Эскобарын эмэгтэй хувилбар"-ын намтрыг эртнээс сонирхож байсан гэдгээ дурдсан юм. Гризельда Бланко нь хамгийн хэрцгий, нөлөө бүхий хар тамхины лорд гэдгээрээ түүхэнд алдартай.

Түүнчлэн мотоцикльтой давхиж явахдаа хохирогчоо буудаж хөнөөдөг аллагын аргыг Бланког хамгийн анх зохиосон гэж үздэг. Уг аргыг хожим нь хар тамхины бүлгүүд кокайны дайны үеэр түгээмэл ашигладаг байсан юм. The Guardian сонины мэдээллэж буйгаар бол Бланко ойролцоогоор 40-200 хүний аминд хүрсэн бөгөөд тэр дундаа өөрийн хоёр нөхрийг хөнөөсөн байх магадлалтай гэлцдэг. Гризельда Бланко нь зөвхөн "Кокайны загалмайлсан эх" төдийгүй "Хар бэлэвсэн эмэгтэй" ч гэж нэрлэгдэж байсан билээ.

Бланко 1985 онд баривчлагдаж, 14 жилийн хорих ял авсан бөгөөд 2004 онд шоронгоос суллагдсан байна. Тэрбээр Колумбад эргэн очиж, хар тамхины ажлаасаа хөндийрсөн ч, 2012 онд түүнийг мотоцикльтой этгээд буудан хөнөөсөн юм.

Жей Ло домогт хар тамхины хатан хааны дүрийг чадварлагаар бүтээж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна. Киноны зураг авалт 2018 онд эхлэхээр болжээ.
Д.Од