|

Хоёр хүүхэд зам тээврийн осолд өртжээ

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар ЖШУХ дээр өчигдөр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10, нэг хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр, Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал,БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд Д нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Harrierмаркийн Ө жолоочтой авто машинтай шүргэлцэн унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д нь гэмтсэн байна. Мөн СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш Тэнүүн огоо ХХК-ны хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Д.Батсүрэн