|

Перуд газар хөдлөлт болжээ

Перуд газар хөдлөлт болжээ

 

Перу улсын өмнөд нутагт 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн хүн амь эрсэджээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдэж буйгаар, орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагт Перу улсын Арекипа хотоос хойд зүгт 90 орчим км зайтай уулархаг газарт 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 9 хүн амь эрсдэж, 50 гаруй хүн гэмтэж бэртэж, 160 гаруй айл өрх орон гэргүй болсон байна. Газар хөдлөлтийн гүн нь 10 орчим км байжээ. Перуд одоо өвлийн удирал болж байгаа бөгөөд орон гэргүй болсон хүмүүс хүйтэнд хорогдох байранд амьдрахаас өөр аргүйд хүрээд байна. Газар хөдлөлтийн улмаас замууд хаагдсан нь аврах ажиллагаа явуулахад болон тусламж хүргэх ажилд саад болж байгаа аж.