|

Хятадын элчин сайд Увс аймагт ажиллаж байна

Хятадын элчин сайд Увс аймагт ажиллаж байна

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин энэ сарын 16-18-ны өдрүүдэд Увс аймагт албан ёсны айлчлал хийж буй. Энэ үеэрээ тэрбээр 16 хүний бүрэлдэхүүнтэй Увс аймагт ажиллаж буй бөгөөд нийгэм, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэл гэх мэт салбар салбарт хамтарч ажиллах хамтын ажиллагааны уулзалтуудыг орон нутгийн холбогдох албаны хүмүүстэй уулзжээ. Хятадын элчин сайдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Галданбошготын өргөөгөөр зочлуулж, аймгийн музейтэй танилцуулсанаас гадна зарим үйлдвэр аж ахуйн нэгжээр оруулсан байна. Син Хаймины албан ёсны айлчлалын үр дүнд Увс аймаг урд хөрш рүү түүхий мах болоод чацаргана, чацарганы бүтээгдэхүүн гаргах, дэд бүтэц болоод эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллах боломж бүрдэв. Тэрбээр Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаад өнөө оройЗавхан аймгийг зорих аж.

Д.Од