|

Энэ жил боломжийн өндөр ургац авна

Энэ жил боломжийн өндөр ургац авнаДархан-Уул аймгийн хэмжээнд нийт 18,4 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 11,7 мянган га-д, төмс 570,2 га, хүнсний ногоо 1,2 мянган га, малын тэжээл 170 га, тосны ургамал 4,8 мянган га-д хийж төлөвлөсөн хэмжээнээс 3,6 мянга буюу 23 хувиар илүү талбайд тариалалт хийсэн байна. Энэ жил цаг агаарын хувьд боломжийн өндөр ургац авах нөхцөл бүрдсэн төлөв ажиглагдаж байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолж байлаа. Аарцан бололтын үе шат жигдэрсэн, ургалтын байдал сайн, буудайн бүтээгдэхүүнт үзүүлэлтийг тодорхойлоход 1м2 талбайд нийт ишний тоо дунджаар 295-340, түрүүтэй ишний тоо дунджаар 280-335, түрүүн дэх үрийн тоо 27-29 ш, түрүүний урт дунджаар 7-8 см, буудайн дундаж өндөр 60-81 см байна. Ургацын урьдчилсан баланс мэдээ 2016 оны 08 дугаар сарын 20-нд гарах ажээ.
Энэ жил боломжийн өндөр ургац авна