|

Дэлхийн хамгийн урт, өндөр шилэн гүүрний нээлт маргааш болно

 

Дэлхийн хамгийн урт, өндөр шилэн гүүрний нээлт маргааш болно

 

Дэлхийн хамгийн урт бөгөөд өндөр шилэн гүүрний нээлтл маргааш Хятад улсын Хунань мужийн Жанзязе хотод болно гэж албаны хүмүүс мэдээлэв. 430 метр урт, зургаан метрөргөн, нэвт харагдах гурван давхарга бүхий шилэн гүүрийг газраас 300 метр өндөр хоёр эгц хадан хясааны хооронд өлгөж тогтоожээ. Тус гүүр нь загвар, хийц зэрэг 10 үзүүлэлтээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Өдөрт хамгийн дээд тал нь 8000 хүн энэ гүүрээр гарах боломжтой гэнэ. Гүүрийг өнгөрсөн оны аравдугаар сард барьж дуусгасан юм. Өнгөрсөн долдугаар сард хоёртоннын даацтай ачааны машиныг гүүрэн дээгүүр явуулан аюулгүй болохыг нь олон нийтэд батлан харуулсан билээ.