|

Иргэд Засаг даргадаа ийм хүсэлт тавьжээ

Иргэд Засаг даргадаа ийм хүсэлт тавьжээ

 

Долоо хоног бүрийн тав дахь өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдийг хүлээн авч уулзан, тэдний санал хүсэлтийг сонсдог. Энэ удаад тэрбээр 30 гаруй иргэнтэй уулзаж, зарим асуудлыг холбогдох албаны хүмүүст уламжлан шийдвэрлэхээр болов. Уулзалтаар иргэдийн дийлэнх нь ажлын байр нэмэгдүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг урт хугацааны, бага хувийн хүүтэй зээлд хамрагдуулах, өнгөрсөн хугацаанд хууль бусаар ажлаас халагдсан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Дархан-Уул аймгийн иргэн Д.Халтар нийтийн бүжгийг их спортын төрөлд хамруулах болсонтой холбоотойгоор нийтийн бүжгийн "Аймгийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах саналыг тавьсан юм. Аймгийн Засаг дарга тус саналыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд нэг иргэн 2017 онд нийтийн бүжгийн ордонг байгуулах санаачилга гаргасан тул уг ажлыг бүхий л бололцоогоороо дэмжин ажиллана гэдгээ энэ үеэр онцоллоо.