|

Б.Үйзэнмаагийн “Над руу битгий ингэж хар” киног үнэ төлбөргүй үзүүлнэ

 

Найруулагч Б.Үйзэнмаагийн бүтээл "Над руу битгий ингэж хар” уран сайхны кино манай улсын кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Японы Осака хотод болсон Азийн кино наадамд найруулагч Б.Үйзэнмаа "Над руу битгий ингэж хар” бүтээлээрээ оролцож, "Most promising talent award” шагнал хүртсэн билээ. Мөн тэрбээр тус бүтээлээрээ Германы Баварийн кино урлагийн дээд шагналыг хүртэж байсан. Мөн "Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо"-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртсэн билээ.

Тус киног театруудаар гарч байх хугацаанд үзэж амжаагүй үзэгчдэд зориулан Монголын ЛГБТ төвөөс  наймдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт Энхтайван, найрамдлын ордонд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу