|

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг энэ хагассайн өдөр бүртгэнэ

 

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй. Энэ хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг 2016 оны наймдугаар сарын 27-ний өдөр буюу бямба гаригт зохион явуулах үүрэг даалгаврыг аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн удирдагуудад үүрэг болгожээ. Учир нь энэ сарын 27-ны өдөр амралтын өдөр байгаа учраас эцэг эхчүүд ажилдаа санаа зоволгүйгээр хүүхдээ бүртгүүлэх боломжтой юм. Мөн бүртгэлийн үеэр сургууль цэцэрлэгийн удирдлагуу
д болон холбогдох мэргэжилтнүүд эцэг эхчүүдээс хандив авсан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын нээлттэй утас болох 7037-1212 утсанд хандаж баримт нотолгоотой мэдээлэл өгөх хэрэгтэйг нийт Дарханчууддаа зөвлөж байна. Түүнчлэн Сурагчдын үдийн хоол хөтөлбөрийг шинэчлэх, найдвартай баталгаатай хүнсийг хүүхэд багачууддаа хүргэх үүднээс өнөө жил Үдийн хоолны тендерийг давхар зарлахаар болсон мэдээллийг аймгийн Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан бидэнд өгсөн юм. Үдийн хоолны тендертэй холбоотой мэдээллийг Дарханчууд та бүхэн аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс тодруулах боломжтой ажээ.