|

Болд шинэ цомог гаргана

Болд шинэ цомог гаргана

 

Төрийн соёрхолт дуучин Д.Болд бие даасан 12 дахь цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа юм байна. Түүний шинэ цомог "Glactic Love" хэмээх нэртэй бөгөөд R&B, поп жанрын уран бүтээлүүд багтсан байх аж. Одоогоор шинэ цомгийн фото зураг авалтын ажил ид өрнөж байгаа юм байна.

Дуучин Д.Болд өмнө нь "Хайрын хүч”, "440 герц” "Амьдралын гол дүр”, "Only one”, "Би чамд хайртай”, "Монгол поп”, "My duets”, "Монгол поп 2” болон хамгийн сүүлд 11 дэх цомог  болох "Хувцсаа тайчаад шид” нэртэй R&B жанрын цомгоо гаргасан билээ.