|

Өнөөдөр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ

 

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран "1000 цүнх challenge” аян зарлажээ. Тэд  гишүүн ББСБ-уудынхаа хандиваар өнөөдөр Сүхбаатарын талбайд 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болсон байна.

Тодруулбал, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх "толгой өвтгөсөн” их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа аж.

Холбогдох албаны мэдээлж буйгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ББСБ "1000 цүнх challenge”-д нэгдсэн бөгөөд энэхүү аяныг цаашид ч жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх аж.