|

Есдүгээр сард цочир хүйтэрнэ

Есдүгээр сард цочир хүйтэрнэ

 

Энэ жил бороо хур элбэгтэй байгаа боловч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа оройтож, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй.

Түүнчлэн наймдугаар сарын сүүлийн арван хоног болон есдүгээр сарын дунд үеэс цочир хүйтэрч хяруу унах төлөвтэй байгаа учраас хяруунаас хамгаалах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, тариа будааг цасанд даруулахгүйн тулд зохистой арга хэмжээг авч, ангилан хадах үйл ажиллагааг цаг тухайд нь хийж өвөлжилтийн бэлтгэлээ базаах шаардлагатайг Онцгой Байдлын Ерөнхий Газраас төв орон нутгийн удирдлагууд, ард иргэдэд анхааруулжээ.