|

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хэнд ашигтай вэ?

http://www.bolod.mn/Upload/news/97716721dfbef729original1.jpgЕрөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдэг асуудлыг энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулгаар манай улс тогтооно гэж байгаа.

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр ард түмнээс санал асуулга авч байгаа мэт боловч цаад утга нь ердөө л энэ. Ийн хэлэх хоёр талтай бодомжууд.

УИХ дахь гишүүдийн тоог 99 өсгөснөөр ард олны амьддрал сайжирчих мэтээр төсөөлж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүн олон нийтийн телевизээр 99 тооны билэгдлээр ёстой л ард түмний тархийг угааж байгаа харагдсан.

Ингэж гишүүний тоог нэмэгдүүлэхээр төсөв зажлах амны тоо л нэмэгдэхээс, түмнээ бодох толгой тархи нэмэгдэхгүй л болов уу. Ард түмэн ингэж л харж байгаа. Гэтэл төрийн хар хүн тооны бэлэгдэл яриад л хүүхэд хуурч байгаа юм шиг хээв нэг суугаа нь хүн маргааш яавал улстөрд үлдэх боломж байна вэ гэж толгойгоо гашилгаж, гишүүний тоог нэмэгдүүлвэл, нэмэгдсэн 23 гишүүний нэг болчих найдлага байж магадгүй гэсэн сэтгэлийн гүн бодол, цээжний хонжоо хайж байгаа байх. Ердөө л чин үнэн энэ.

Мөн түүнчлэн УИХ-ын 99 гишүүн дундаасаа ерөнхийлөгч хэмээх нэгэн хэмжээлшгүй эрхт хүнийг гаргаж ирэх юм гэнэ. Ингэхээр бүх ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг Ерөнхийлөгч маань бидний хүрэхгүй оргил дээрээс ард түмнээ харж улстөрийг бүхэлд нь захирах ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ. Эсвэл УИХ-даа баригдсан, хавьчигдсан өнөөгийн Ерөнхий сайд нэртэй бэлэгдлийн дүр төрх тодроод байгаа юм.

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ