|

АЗДТГ-ын алба хаагчид Б.Сайханбаяр хүүгийн эмчилгээнд 250.000 төгрөг хандивлав


Аймгийн Засаг даргын санаачилгаар "Нийгмийн үйлчилгээг танд” сарын аян өрнөж байна. Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэд рүү хандсан ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 5 хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг, Архивын тасаг, Цэргийн штабын хамт олон нэгдэж "Шонхоодой" ардын циркийн жүжигчин Б.Сайханбаяр хүүгийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг хандивлав. Б.Сайханбаяр хүү зүрхний цоорол өвчний улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон.

Хүүгийн хагалгааны зардал болох хоёр сая таван зуун мянган төгрөг цуглуулах хандивын аяныг "Шинэ амьдрал” ТББ-аас зохион байгуулж өнөөдрийн байдлаар Б.Сайханбаяр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн байна. Шонхоодой ардын циркийн багш Я.Батцэцэгт хандивын мөнгийг гардуулан өгөв.