​ Япон Улсын “Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт 20 хүнийг хамруулна

 

Япон улсын ОУ-ын Хамтын Ажиллагааны байгууллагын /JICE/ JDS Монгол дахь Төлөөлөгчийн газраас Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд "Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 282 төрийн албан хаагчийг харуулсан байдаг. Тус хөтөлбөрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас өчигдөр /2016.09.07/ манай аймгийн төрийн албан хаагчдад мэдээллээ.

Энэ хүрээнд "Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 20 хүнийг сонгон шалгаруулж, 2017 оны элсэлтэндээ хамруулах юм байна. Тус элсэлт хувийн байгууллагын ажилчдаас анх удаа тэтгэлэгт хамруулж байгаа онцлогтой ажээ. Төрийн албан хаагчдын хувьд төрд хоёроос дээш жил ажилласан, 25-39 настай гэсэн шалгуурыг эхний ээлжинд тавьдаг байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсад санхүү, хууль эрх зүй, уул уурхай, нийгэм зэрэг есөн чиглэлээр Японы зарим их дээд сургуулиас сонголтоо хийн 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах тухай JDS байгууллагын ОУ-ын оюутны асуудал эрхэлсэн төлөөлөгч Шиори Кано /Shiori Kano/ мэдээллэсэн юм. "Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих” тэтгэлэгтхөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчдыг Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардагдаж байгаа тэргүүлэх чиглэл болон хөгжлийн асуудлыг шийдэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол Японы найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршдог.