“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТАЙЛАН

 

"Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ нь төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, үйлчилгээний соёл, шуурхай байдлыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ авч ажиллах талаар Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байх тухай” 2007 оны 97-р зарлиг, Засгийн Газрын "Журам батлах тухай” 2007 оны 190 дүгээр тогтоол болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Шарын гол сум, 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон сум, 09 дүгээр сарын 16-ны өдөр Хонгор сум, 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан суманд тус тус зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан ус суваг ХК, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Хаан банк, Төрийн банк, 1, 3, 4, 5, 9, 15, 16, 18 дугаар цэцэрлэгүүд, 2, 4, 6, 8, 11, 14, 18, Жигүүр, Од цогцолбор сургуулиуд зэрэг 4 сум, 46 байгууллага "Нээлттэй хаалганы өдөр”-ыг зохион байгуулж, хамтран оролцож 842 албан хаагчид 236 төрлийн төрийн үйлчилгээг 3853 иргэнд хүргэж, давхардсан тоогоор 6826 иргэнд гарын авлага тараасан байна.

"Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, сумдын Засаг даргын 2016 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дархан сум: 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан сумын Шинэ хорооллын "Дархан 50” цогцолбор, Хуучин Дарханы "Төв цэнгэлдэх хүрээлэн”-д "Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулж Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүд мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, 1, 3, 4, 5, 15, 18 дугаар цэцэрлэгүүд, 4, 18, Жигүүр, Од цогцолбор сургууль, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан ус суваг ХК, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зэрэг нийт 26 байгууллагын 572 албан хаагчид хамрагдаж, 908 иргэн төрийн үйлчилгээг хүргэж 63 иргэний гомдлыг шийдвэрлэж, 3881 иргэнд зөвлөгөө өгч, боршуур, танилцуулаг тараасан байна.

Шарын гол сум: 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Шарын гол сумын Соёлын төвийн гадна талбайд "Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж тус өдөрлөгөөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хайрхан, Санжинт, Дархан багууд, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, 2, 6 дугаар сургууль гэх мэт нийт 20 байгууллага 90 гаруй мэргэжилтэн албан хаагчид 42 төрлийн төрийн үйлчилгээг 1650 иргэнд үзүүлж, заавар, зөвлөмж өгч ажилласан байна. "Нээлттэй хаалганы өдөр”-өөр "Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 13 иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд төмс хүнсний ногоо, сүү, цагаан идээ, хоол үйлдвэрлэл, нөөшилсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний төрлийн үзэсгэлэн худалдаа хийж идэвхтэй оролцож иргэд, хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүллээ. Шарын гол сумын ЗДТГ-аас "Нээлттэй хаалганы өдөр”, "Алтан намар” үзэсгэлэн худалдаандамжилттай оролцсон сумын 29 байгууллага, иргэнд дурсамж гардуулсан байна.

Хонгор сум: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр суманд "Бид иргэдээ сонсож байна” уриатайгаар"Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг Хонгор сумын Соёлын төвд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, 11,14-р сургууль, 16-р цэцэрлэг, "Эмт-Наран” ОНӨҮГ, Эрүүл мэндийн төв, Төрийн банк, Хаан банк, Хүнсний ногоо тариалагч иргэд, Оёдол, гар урлалын цех зэрэг 22 байгууллагын 90 албан хаагч, хувийн хэвшлийн 2 ААН, байгууллага үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, сумын 150 иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ.

Орхон сум: 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон сумын Соёлын төвд зохион байгуулж Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар,Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг 17 байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж давхардсан тоогоор 1145 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулан, 126 иргэн оролцож, 5 иргэн санал хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ. Орхон сумын тариаланчдын хүнсний ногооны 20 нэр төрлийн даршилсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР