Зүрхний эмгэгтэй 40 гаруй хүүхдийг үзлэг, оношлогоонд хамрууллаа

 

Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажилласан юм. Эдгээр эмч нарыг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймагтаа урьж уг үзлэг оношлогоонд 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамрууллаа. Мөн үеэр жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо үзлэгийг ч хийсэн байна.

Манай аймагт энэ удаад өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд бүртгэлтэй зүрх судасны өвчлөлтэй 40 хүүхэд, 5 жирэмсэн эхэд нарийвчилсан оношлогооны аппаратаар үзлэг хийжээ. Эдгээр хүүхдүүдээс хагалгаа хийх шаардлагатай онош тогтоогдсон хүүхдүүдэд Япон эмч нар энэ ондоо болон ирэх онд хуваарь гарган үнэ төлбөргүй катетерын эмчилгээ хийх юм байна

Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажиг эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд мэдээллэж байна. Тодруулбал, 100 хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна гэсэн статистик судалгаа гарчээ.