Хотынхоо ойг угтан НААҮГ-ын хамт олон 11 бүтээлч ажлыг хийжээ

 

Дархан хотын 55жилийн ойг угтаж аймгийн НААҮГ-ын хамт олон өнөөдрийн байдлаар 11 бүтээлч ажил хийж гүйцэтгээд байна.Тодруулбал, авто замын тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг хамгаалах, иргэдийг автын ослоос урьдчилан сэргийлэх, хотын доторхи хүн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахзорилгоор 1124м газар 232 ширхэг төмөр шон суулгажхамгаалалтын хашаа хийжээ. Тус хамгаалалтын хашаанд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүүднээс 464 ширхэг цацруулагчнаажтодруулсан байна. Мөн бүх цогцолборт хүрээлэнгүүд, жишиг хороолол 1, 2, 3-ын 24 ширхэг сандал, 12 ширхэг хогийн сав, 6 ширхэг сүүдрэвчнүүдийгзасаж сэргээснээс гаднаБурхан багшийн сэрэг дүр, морин хуур цогцолборын сүүдрэвчний эвдэрсэн гоёлын хашлагууд, сандал зэргийн засварлажээ.

Аймгийн засаг даргын 01 тоот албан даалгаврын дагуу "Шарилжгүй Дархан” аяныхүрээнд 20 хоногийн турш хамтран Ургамал цэцэглэхээс хагдрах хүртэл үргэлжилдэг харшлын шинж чанартайөвчин үүсгэгчургамлыг устгажхотын иргэдийг эрүүл аюулгүй орчиндамьдрахнөхцөлийгбүрдүүлэхийн тулд ажилласан билээ.

Тус байгууллагын хамт олон бүх нийтээр мод тарих өдрөөр Морин хуур цогцолборын түшиц газар налуу энгэрийг хөрсний элэгдэл элсний нүүдлээс хамгаалах, хотын өнгө үзэмжийг сайжруулах , хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 146 ширхэгБургасмодны"ДАРХАН-55”Төгөл байгуулсан байна. Энэ ажилд иргэд Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүд , ус сувгийн хамт олон идэвхтэй оролцож хамтран ажилласан байна.

Мөн ойн арга хэмжээг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг аймгийн хэмжээнд 2 үе шаттайгаар хийв. Түүнчлэн Аюулгүйн тойргоос 16 давхар хүртэлтөв замын 41ширхэг тулгуурт шонгтуузан гэрлээр ороож гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлсэн юм. Аюулгүйн тойргоос алтны уулзвар хүртэл төв замын тулгуур шонгуудыг мөн туузан гэрлээр чимэглэн Дархан хотын нийт 3605 ширхэг гэрэлтүүлгийг98 хувьтай асааж хэвийн ажиллагааг хангалаа. Ийнхүү аймгийн НААҮГ нь төрийн байгууллагууд хамтран хотынхоо өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэ мэтчилэн олон ажлуудыг хийж байна.