​7 хоног бүр хуралддаг өглөөний шуурхай боллоо

 

Ажлын долоо хоногийн эхний өдөр өглөөний 07.30 минутад аймгийн Засаг дарга болоод хэлтэс агентлаг, сумдын удирдлагууд оролцсон шуурхай хурал аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болдог уламжлалтай. Тэд өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа тайлагнан энэ 7 хоногт хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулдаг билээ. Газрын төлбөрийн орлого 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 403 сая төгрөг, гүйцэтгэл 61,8 хувьтай явж байгааг ГХБХБГ-аас мэдээлсэн юм. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/410 тоот захирамжаар Дархан сумын 5,6,8,13 дугаар багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зарлан явуулах бэлтгэл ажлыг хангажээ. Мэргэжлийн хяналтын газрын тухайд 2 объектод төлөвлөгөөт шалгалт, 2 объектод төлөвлөгөөт бус шалгалт, 2 объектод гүйцэтгэлийн хяналт, 1 объектод урьдчилан сэргийлэх хяналт үзүүлсэн байна. Хяналт шалгалтад нийтдээ 11 ААНБ хамрагджээ. Энэ мэтчилэн газар хэлтсүүд өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа тайлагнасаны дараагаар аймгийн Засаг дарга хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн юм. 2017 онд хийх хөрөнгө оруулалтын ажлынхаа төлөвлөгөөг гаргаж эртнээс ажлаа төлөвлөх, цаашид халтиргаа гулгаа ихсэх хандлагатай байгаа учраас түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэйг, тендерийн ажлыг энэ 7 хоногтоо багтаан зогсоох хэрэгтэйг ч мөн хэллээ.