|

​Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарчээ

​Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарчээ

 

Ховд аймгийн Зэрэг сумын харьяа аймгийн хурц арслан Б.Лодой агсны нэрэмжит Үндэсний бөхийн Залуучуудын УАШТ 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Бөхийн барилдаанд 18 байгууллагын 100 гаруй бөхчүүд зодогложээ.1-р байранд "Аварга” Дээд Сургууль аймгийн начин Б.Бат-Эрдэнэ, 2-р байранд "Аварга” дээд сургууль сумын заан Х.Наранбаатар, 3-р байранд "Аварга” дээд сургууль сумын заан Намнансүрэн нар тус тус эхний байруудад шалгарчээ. Багийн дүнгээр 1-р байранд н.Адъяахүү дасгалжуулагчтай "Аварга” дээд сургууль, 2-р байранд Зоригт дасгалжуулагчтай "Алдар” спорт хороо, 3-р байранд Н.Баярмагнай дасгалжуулагчтай "Үндэсний биеийн тамир”-ын дээд сургуулийн багууд шалгарч Уран барилдаантай бөхөөр Д.Бат-Эрдэнэ тодорчээ.