|

Далай лам маргааш оюутнуудтай уулзана

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улс дахь айлчлал үргэлжилж байна. 

Тэрбээр өнөөдөр 09:00-15:00 цагийн хооронд Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулж буй "Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдаж байгаа юм. 

Харин маргааш 10:00-12:00 цагийн хооронд Дээрхийн Гэгээнтэн их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалттай. 

Айлчлалын хөтөлбөр 
  

Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр /Мягмар гараг/ 

10:00-12:00 цагт: Дээрхийн Гэгээнтний их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт. /Соёлын Төв Өргөөнд/ 

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр /Лхагва гараг/ 

07:45-08:00 цагт: Дээрхийн Гэгээнтэн хэвлэлийн бага хурал хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/ 

08:45 цагт: Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд "Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.