|

Соёлын байгууллагийн үйл ажиллагаатай танилцав


Аймгийн Засаг дарга А.Энхболд болон "Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нар өнөөдөр /2015.11.25/ соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Эдийн засаг хямарсан энэ цагт аймгийн Засаг дарга Дархан хотод ажиллаж байсан хотдоо элэгтэй хүмүүсийг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажилд татан оролцуулж үйл ажиллагааг дэмжин ажиллах саналыг тавьжээ.

 

"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд The Corporate Hotels үүсгэн байгуулагч юм. "Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлэгийн финалын тоглолтууд өрнөж буй концертын танхимыг байгуулсан. Энэ ч утгаараа Дархан хотын мэргэжлийн байгууллага Залуучууд теартын их танхим, дугуй заал, хүүхэлдэйн театраар оров..

 

Түүнчлэн аймгийн төв номын сангаар орж өнөөгийн нөхцөл байдлыг үзэв. Төв номын сангийн дарга Д.Цэрэндаваа ярихдаа : Тус номын сан ерөн мянга гаруй номын фондтой. Уншлагын танхимын сандал эвдэрч ачаалал даахгүй болсныг хөндөн ярив.