|

Life.ru: Далай ламын айлчлалаас болж Хятад гаалийн татвараар Монголыг шийтгэв

Life.ru: Далай ламын айлчлалаас болж Хятад гаалийн татвараар Монголыг шийтгэв

 

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах муж Монголын уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг Далай ламын айлчлалаас өмнө буюу өнгөрсөн сарын 4-нд гаргасан ч олон улсын хэвлэлд Буддын шашны тэргүүний айлчлалтай холбон бичсээр байна.

Тухайлбал, Life.ru цахим сонинд "Хятад гаалийн татвараа нэмэгдүүлэв. Мөн зээл олгох гэрээгээ царцаалаа. Энэ бүгд нь Төвдийн бурхны  шашины лидер  Далай лам арваннэгдүгээр сарын 18-23-ны хооронд Монголд айлчилсаны дараа  болж өнгөрлөө. Үүний өмнө тэд Хятадын дайсанд тооцогдох Далай ламыг хүлээн авахаас татгалзахыг Бээжин Улаанбаатарт сануулж байсан юм. Далай ламыг айлчлуулбал хоёр талын эдийн засгийн харилцаанд нөлөөлнө гэж сануулж байсан нь ийнхүү хэрэгжиж эхэлжээ” хэмээн бичжээ.

Сарын эхнээс  машинтайгаар Хятадын хилийг давахад 10 юань дээр нь нэг тонн ачааны татварт 55 юань болж байгаа тухай Монголын Mongolian Mining Journal сэтгүүлээс иш татан Хятадын voachinese.com  портал мэдээлэв. Үүний зэрэгцээ, арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн 10 000 юаниас дээш үнэтэй үнэт металл, цэсийн баяжмалын тонн бүрээс үнийнх нь 0.2 хувьтай тэнцэх татварыг авахаар болжээ.

Далай ламын айлчлалаас биш харин Гашуун Сухайтын  хилийн боомтын ажиллагааг сэргээж буйтайгаар холбогдуулан  Хятад гаалийн татварын шинэ төрлийн татварыг бий болгосон гэж Монголын Гадаад хэргийн сайд мэдэгдэн Бээжин гаалийн татвар нэмснийг үгүйсгэжээ.

Энэ лхагва гаригт Хятад гаалийн татварыг Далай  ламын Монголд хийсэн  айлчлалтай холбогдуулан нэмсэн үү гэх асуултад хариулахдаа Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуань "асуудлыг ойлгосонгүй” гэж хэлжээ. Энэ төлөөлөгч Далай ламын айлчлалын сөрөг үр дагаварыг арилгахад Монгол арга хэмжээ авах ёстой гэж байсан юм.

Монголын  Засгийн газар Хятадын хөрөнгө оруулалтад  ихээхэн сонирхолтой бөгөөд энэ дипломат сөргөлдөөн нь  тус орны эдийн засагт ноцтой цохилт болж магадгүй. Далай ламын айлчлалын дараа төмөр зам ба зэсийн уурхайд зээл олгох гэрээг Монголын засгийн газартай хийх хэлэлцээрээ Бээжин хойшлуулаад байна. Монголын тал Хятадаас 4.2 тэрбум долларын зээл авахаар найдаж байсан юм.

"Өргөн хэрэглээний барааны үнэ унасны улмаас гадаадын зээл төлөх Монголын хатуу валют дуусч байгаа юм. Тэгээд л экспортынхоо 90 хувийг гаргадаг хөршөөс Монгол тусламж хайж байгаа юм” хэмээн Associated Press агентлагаас ишлэн tol.org сайтдаа бичжээ.

Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд савчилттай байна. Түүхий эдийн үнэ унасан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан зэргээс эдийн засгийн өсөлт нь удааширч байна. Монголын инфляцийн төвшин өндөр байна. 2015 онд инфляци 6,8 хувиар  төлөвлөгдөж байснаас 11.5 хувь хүртэл өссөн байв. Эдийн засгийн өсөлт нь 2011 оны 17.3 хувиас 2014 онд 7.2–5 хувь хүртэл буурчээ.

Ш.Самбуу

Эх сурвалжийн линк: http://eagle.mn/r/20720

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу