|

ХҮНИЙ АМЬДРАЛД ЮУ Ч ТОХИОЛДОЖ БОЛНО.. ЭМЧИЙН ЯАРАН ЯВСНЫ ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ?

 

Эмнэлгийн хаалгаар яаран орж ирэх эмчийг яаралтай хагалгаанд дуудсан байжээ. Хурдхан хувцасаа сольж өмсөөд мэс заслын өрөө рүү яаран алхаж байлаа. Хонгилд өвчтөний эцэг санаа нь зовсон байдалтай холхиж байснаа эмчийг хараад маш чангаар хашгирав.”Ямар их уддаг юм бэ? Миний хүүгийн амь нас хутганы ирэн дээр байна гэж мэдэж байна уу? Ямар хариуцлагагүй юм бэ?”
Эмч тайвнаар хариулав. "Уучлаарай, би утсаар дуудангуут яаран ирлээ. Одоо та тайвшраад намайг ажлаа хийхийг зөвшөөрнө үү?”
"Тайвшир гэнэ ээ? Хэрэв өөрийн чинь хүү тэнд байсан бол тайван байж чадах уу? Хүү чинь үхчихвэл та яах байсан юм бэ?” гэж уурссан эцэг бухимдан хашгирч байв.
"Эмч хүн хүний насыг уртасгаж чадахгүй. Та надтай ийм зүйл ярьж байхын оронд ядаж бурханд залбирвал дээр байх”
"Өөрт хамаагүй хүмүүст зөвлөх амархан байгаа байх л даа”
Мэс засал хэдэн цагаар үргэлжилж эцэст нь эмч баярласан царайтай гарч ирлээ. "Ашгүй, бурханы авралаар таны хүү аврагдлаа. Өөр асуух зүйл байвал сувилагчаас асуугаарай” гэж хэлээд яаран гүйгээд явчихав. 
"Ямар бүдүүлэг харьцаа муутай юм бэ. Хэдхэн минут болоод, биеийн байдлынх нь талаар хэлээд өгчихгүй” гэж бухимдан хэдхэн минутын дараа гарч ирэх сувилагчийг угтан очив. Сувилагчийн нүдэнд нулимс гүйлгэнэн тайлбарлалаа. "Эмчийн хүү нь осолд орж амиа алдаад өнөөдөр оршуулж байгаа юм аа. Бид түүнийг оршуулган дээр байхад нь дуудсан учир одоо хүүгийнхээ оршуулга руу яараад явчихлаа”.
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хүн бүр чамтай сайхан харьцах боломжгүй. Тэр хүнд юу тохиолдсоныг мэдээгүй байхдаа дүгнэлт бүү хий...

 

Эх сурвалж: Ш.Батзориг

https://www.facebook.com/batzorig.sh.9?fref=ts