|

Бие даагчид: Ч.Сайханбилэг огцрох ёстой

УИХ дахь бие даагчдын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээллээ. Гишүүд хурлын эхэнд гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаж энэ үеэр ихэнх ард иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн тухай хуулийг дэмжихгүй байсан гэдгийг хэлж байлаа. Мөн бие даагчдын зүгээс ард нийтэд хандаж хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг хий хоосон зүйл, худал амлалт, сонгуулийн шоу байсан гэдгийг онцолсон юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Орон нутгийн 1000 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж уулзах үеэр нэг ч хүн дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байсан. Иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоогоор биш бөгөөд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн хүрээнд хуулиа батлах хэрэгтэй гэж үзэж байсан. Энэ долоо хоногт Хөдөлмөрийн тухай хууль, Даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмын тухай хуулиуд орж ирсэн байгаа. Эдгээр хуулиудыг дэмжиж байна. Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд компани дээр хариуцлага хүлээлгэх заалт оруулсныг дэмжихгүй байна” гэж мэдэгдлээ.

Мөн Онцгой албан татварын тухай хуульд архи, согтууруулах ундаанаас авах татварын хэмжээг бууруулна гэснийг дэмжихгүй байгаа. Учир нь энэхүү өөрчлөлтийн цаана хэсэн бүлэг хүний хувийн сонирхол байгаа гэх хардлага байгаа гэдгийг ч илэрхийлж байсан юм.

Д.ЖАРГАЛ     


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу