|

Террористын амьдарч байсан байж болзошгүй байруудад нэгжлэг хийжээ

Террористын амьдарч байсан байж болзошгүй байруудад нэгжлэг хийжээ

 

Италийн Цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт Берлины зул сарын баярын зах дээр террорист халдлага үйлдсэн тунис гаралтай Анис Амрийн амьдарч байсан байж болзошгүй хоёр орон сууцанд нэгжлэг хийжээ. "Франс пресс” агентлаг энэ тухай уламжилж байна.

Агентлагийн мэдээгээр нэгжлэг хийсэн хоёр орон сууц нийслэл Ром хотоос зүүн өмнө зүгт Априлия гэх хотод байжээ. Цагдаагийн газар байрны оршин суугчдаас мэдүүлэг авсан эсэх, нэгжлэгийн үеэр ямар нэг эд зүйл хураасан эсэх талаар ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Анис Амри гэгч этгээд энэ сарын 19-ний өдөр Холбооны Герман улсын нийслэлд олон хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаа үйлдсэн.

Ачааны машинтай зул сарын баярын захыг дайрсан, үүний улмаас 12 хүн амь үрэгдэж, 50-иад хүн хүнд, хөнгөн шархадсан. Хожим "Исламын улс” террорист бүлэг энэ халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн. 3-4 хоног Герман орон даяар эрэн сурвалжилж байсан Анис Амрийг Италийн Милан хотод цагдаагийн эргүүл устгасан юм.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу