|

Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн анхааралд!!!

Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн анхааралд!!!

 

Улаанбаатар хотын Драгон төв нь хүнс барааны зах дотроо 21 аймгийн бренд бүтээгдэхүүний төвлөрсөн худалдааны тасаг нээхээр төлөвлөж байна. Тус төвд байрлах худалдааны төвийн дэргэд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа бөгөөд Драгон төвөөр өдөрт 5000-6000 хүн үйлчлүүлдэг. Мөн 100 гаруй хот хоорондын тээврийн хэрэгсэл зорчдог хөл хөдөлгөөн ихтэй байршил сайтай учир борлуулалт сайтай байна гэж албаныхан мэдээлж байна. Улаанбаатар хотод байхгүй 21 аймгийн төвлөрсөн худалдааны төвийг ажиллуулахаар зорьж байгаа ба маркетингийн асуудлыг Драгон төв хариуцан ажиллах юм байна. Бизнес эрхлэгчид ДАРХАН ХАҮТанхимтай 70373194, 99995846 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.