|

“Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав

 
"Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр/01.16/ хянан хэлэлцлээ. Дээд шүүхээс хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. "Зон олны нам” нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.